ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Мэдээлэл хариуцагч: Дижитал информэйшн ассесмэнт ХХК (DIA LLC).
Холбоо барих: info@dia.mn, +976 77730909.
Цуглуулах мэдээлэл: байгууллагын нэр, холбоо барих хүний нэр, имэйл хаяг, утасны дугаар, сонирхож буй ISO стандарт, аудитын хамрах хүрээний тайлбар.
Боловсруулах зорилго: аудитын хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хамрах хүрээг тодруулах, шаардлагатай баримт бичгийн жагсаалт хүргэх, үнийн санал бэлтгэх, гэрээ байгуулах бэлтгэл хангах, тантай эргэн холбогдох.
Маркетинг: энэ маягтаар ирүүлсэн мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглахгүй.
Мэдээлэлд хандах эрх: зөвхөн DIA-ийн эрх бүхий ажилтан хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд мэдээлэлтэй танилцана.
Техникийн үйлчилгээ үзүүлэгч: Wix.com Ltd. (Израил) болон түүний дэд боловсруулагчид маягтыг ажиллуулах, мэдээлэл хадгалах, боловсруулах болон мэдэгдэл хүргэхэд оролцоно.
Гадаад улсад мэдээлэл дамжуулах: Wix-ийн үйлчилгээний хүрээнд мэдээлэл гадаад улс, түүний дотор АНУ, Ирланд дахь дата төвүүдэд хадгалагдаж, боловсруулагдаж болно.
Нийтэд ил болгох: маягтаар ирүүлсэн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
Хадгалах хугацаа: хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд мэдээллийг хадгална. Аудитын гэрээ байгуулагдвал гэрээний хэрэгжилт болон холбогдох хууль, баримт хадгалалтын шаардлагыг баримтална.
Мэдээллийн эзний эрх: мэдээлэлтэй танилцах, залруулах, зөвшөөрлөө цуцлах хүсэлтээ info@dia.mn хаягаар ирүүлж болно.
Зөвшөөрөл өгөхгүй байх: шаардлагатай зөвшөөрлийг өгөөгүй тохиолдолд энэхүү цахим маягтаар хүсэлт илгээх боломжгүй.
Ерөнхий мэдээлэл авах: info@dia.mn хаягаар холбогдоно уу.
Мэдээллийн аюулгүй байдал: нууц үг, регистрийн дугаар, эмзэг хувийн мэдээлэл болон аудитын нууц баримт бичгийг энэ маягтаар бүү илгээнэ үү.